Aнгли хэлийг яаж сурвал дээр вэ? Хамгийн тvрvvнд аль болох олон vг тогтоож авахыг хичээ. Тэгээд зєв дуудлагыг нь ягштал мэдэж ав. Буруу дуудаж сурвал таны яриаг хvн ойлгож чадахгvй. Хvнээс асуухаас илvv толь бичгээс дуудлагыг нь хар. Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хазгай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographi c Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг америк танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэлvvллээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган єгвєл єнєєх маань “Лувсандаш” гэж бичсэн. Эндээс та анзаараа биз ээ. Англи хэл сурЧ Яах юм, цаашаа Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, ...